Тэтгэлэгтээ тэнцээгүй ч…

Gunsenkhorol Battumur
2 min readFeb 25, 2024

--

Нэг жилийн өмнөөс олон улсын тэтгэлгүүдэд материалаа өгч үзэхээр зориг шулуудаж байжээ. Үүнээс хойш Australia Awards, Chevening гэсэн өрсөлдөөн ихтэй тэтгэлэгт материалаа өглөө. Харамсалтай нь хоёулангаас нь “We regret to inform you…” гэсэн хариу авсан. 😞 Тэнцээгүй ч тэтгэлгийн эсээний айхтар асуултуудад хариулах явцдаа юу нь болоод байгаа, яах хэрэгтэйгээ мэдэж авсандаа happy байгөө 😀 Үүний ачаар л career shift хийх чухал шийдвэрийг гаргаж, өөрийнхөө яааааг хүсээд байсан ажлаа хийж байна.

Тэтгэлэгт материалаа өгөхөөр бэлдэж байхдаа ойлгосон 2 чухал зүйлээ хуваалцахыг хүслээ 🤗

  • Аль болох чанартай, цөөн хүнээр эсээгээ хянуулах

Эсээгээ олон хүнээр хянуулбал сайн гэсэн зөвлөгөөг дагаад хэлтэй, устай гэсэн таньдаг хүмүүс рүүгээ холбогдоод л байлаа. Гэтэл тэр дундаас ганцхан л хүн эсээг маань маш сайн нухацтай хянаж өгч, ерөнхий зургаар нь харж өгсөн юм. Миний бодлоор 2, 3-хан хүн байхад болмоор санагдсан. (1) Үгийн сонголт, найруулга харж өгөх, болж өгвөл унаган англи хэлтэй хүн (2) Чамайг дажгүй сайн мэддэг, эсээг нь том зургаар, уялдаа холбоогоор нь харж өгөх хүн (3) Эсээний зөвлөгөө өгдөг үйлчилгээ авах /Миний хувьд Fulbridge-ээр үйлчлүүлсэн/

  • Тайвнаар хариугаа хүлээх

Материалаа өгсөн анхны тэтгэлэг маань Australia Awards. 4 сард материалаа өгчхөөд 7 сард хариугаа авах хүртэлх сэтгэл санаа аймар байсөөн 😆 Тэгтэл Chevening дээр нөгөө сэтгэл түгшүүр, айдас, хүлээлт нтр бараг л байхгүй болчихсон. Намайг яаж ч янз бүр болсон бай хариунд нөлөөлөхгүйгээс хойш “Би хамгийн сайнаараа хийж чадахаа хийлээ, үр дүнг нь тэгээд бурхан мэдэг дээ” гэсэн mentality-тай байхаар шийдсэн учраас сүүлийнх дээр янз бүр драма болоогүй.

Тэтгэлэгт материалаа өгөх гээд эргэлзэж байгаа бол “Алдах зүйл байхгүйгээс хойно зориглоод үзээрэй. Тэнцэхгүй юмаа гэхэд юу нь болоод, юу нь дутаад байгаагаа мэддэг юм байна лээ шүү” гэж хэлмээр байна аа. Тэтгэлэгт материалаа өгчхөөд үүнийг уншиж байгаа бол “Тэнцэхгүй, чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод материалаа өгөөгүй хүмүүс зөндөө байгаа. Харин та зориглож чадсан байна шүү дээ. Хамгийн сайнаараа л хичээснээс хойно тэнцсэн ч бай, тэнцээгүй ч бай материалаа өгнө гэдэг нь өөрөө амжилт юм шүү”.

За тэгээд ирээдүйд тэтгэлэгт тэнцсэн түүхээ хуваалцах ерөөлийг өөртөө дэвшүүлье ээ 😄

--

--

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)